Улаанбурхан өвчний халдвар нэмэгдэж байгаа. Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцинжуулалт юм. Иймээс хүүхдээ вакцинд хамруулж, эрүүл мэндийг нь хамгаалаарай.
- Улаанбурханы эсрэг вакцинаар хүүхдийг 6–8 сартайд
- Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтал болсон иргэнийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар 72 цагийн дотор
- Улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцинаар заавал хийх дархлаажуулалтын товлолын дагуу 9 сартайд, 2 настайд нь хийдэг.
Дархлаажуулалтад хамрагдахын тулд өөрт ойр байрлах сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандан вакцин хийлгээрэй.
Улаанбурхан өвчний эсрэг вакциныг 1963 оноос хойш дэлхий даяар олон арван жилийн турш хэрэглэж ирсэн бөгөөд аюулгүй, үр дүнтэй нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлагдсан. Өнөөдрийн байдлаар дэлхийн 194 улс, орон энэхүү вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглаж, улаанбурхан өвчнөөс үүдэх өвчлөл, нас баралтыг эрс бууруулж байна.
Вакцин нэвтрэхээс өмнө дэлхий дахинд жил бүр 30 сая орчим хүн улаанбурханаар өвчилж, 2 сая гаруй хүн нас бардаг байв. Харин вакцины өргөн хэрэглээний үр дүнд 2025 онд улаанбурхан өвчний 10 сая тохиолдол, 95 мянган нас баралт бүртгэгдсэн байна.
Эдгээр тоо баримт нь улаанбурхан өвчний өвчлөл 65 хувиар, нас баралт 95 хувиар буурсныг илтгэж, вакцин нь олон сая хүний амь насыг аварч байгааг тод харуулж байна.
| Улаанбурхан өвчний эсрэг вакциныг 1963 оноос хэрэглэжээ | ||
| Үзсэн: 417 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.