Хүрээлэн байгаа орчны бүх зүйлс, байгалийн нөөц, баялаг ямар нэгэн зүйлд зориулагдаж, бие биенээ нөхөн, тэжээх зохилдлоготой байдаг.
Дэлхий хүн төрөлхтнийг агуулах багтаамж, даац хүртэл тодорхой хэмжээ хязгаартай.
Тэгвэл дэлхий хэдэн хүн даах, тэжээх чадалтай вэ гэдэг дээр эрдэмтэд тооцоо хийжээ.
Байгалийн индексийн тооцооллоор өнөөгийн нөөц, баялгийн ашиглалт нөхөн сэргээгдэх хүчин чадлаас хавьгүй их хувиар даваад байгааг тогтоосон.
Тодорхой хэлбэл, хүн төрөлхтний эрэлт, хэрэгцээ нь манай гарагийн даацаас 60 хувь хэтэрсэн гэхээр одоо бидэнд багаар тооцоход хоёр ч дэлхий хэрэгтэй болчихоод байгаа юм.
2008 оны байдлаар байгалийн нөөцийг нэг жилд нөхөн сэргээгдэх хэмжээний нөөцөөс нь 40 хувиар хэтрүүлэн ашиглаж байсан бол 2014 онд энэ тоо 50, 2018 онд 60, 2022 онд 70 хувь болж, үржих хүрдээр өсөж байна. Угтаа бол өдөр болгон бид эх дэлхийнхээ нөхөн сэргээгдэх хэм хэмжээнээс ийм хувиар илүү ихийг авч, илүү ихийг ууж идэж, устгаж хороож, хордуулж бохирдуулж байгааг та эндээс харна уу.
| Даацаас давсан хэрэглээ... | ||
| Үзсэн: 354 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.