Шууд Chart

"NESTLE” группийн нялхсын сүүн тэжээлийн 4 төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулав

2026-01-09 11:39:09

"NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
 
“NESTLÉ” групп нь өөрийн үйлдвэрлэсэн зарим нэр төрлийн нялхсын сүүн тэжээлд Bacillus cereus нянгийн цереулид хэмээх хорт бодис агуулагдаж байх эрсдэлтэй гэж үзэн 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр зах зээлээс эргүүлэн татах тухай шийдвэр гаргасан.
 
Уг шийдвэрийн дагуу Монгол Улсад худалдаалагдаж байгаа цувралын дугаар бүхий дараах 4 төрлийн нялхсын сүүн тэжээлийг зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээг авсан. Үүнд:
 
1. NAN 1 OPTIPRO
800гр савлагаатай, цувралын дугаар-51810346AA
800гр савлагаатай, цувралын дугаар-51910346AA
800гр савлагаатай, цувралын дугаар-52180346AC
400гр савлагаатай, цувралын дугаар-51510346AB
2. NAN Supreme
800гр савлагаатай, цувралын дугаар-52750742F1
3. NAN 2 OPTIPRO
800гр савлагаатай, цувралын дугаар-51240017C2
800гр савлагаатай, цувралын дугаар-51420017C6
800гр савлагаатай, цувралын дугаар-52800017C2
800гр савлагаатай, цувралын дугаар-52940017C3
800гр савлагаатай, цувралын дугаар-52950017C1
400гр савлагаатай, цувралын дугаар-51550017A1
400гр савлагаатай, цувралын дугаар-52920017A1
4. PreNAN
400гр савлагаатай, цувралын дугаар-52560346AA
 
Өнөөдрийн байдлаар дэлхийн улс, оронд дээрх бүтээгдэхүүнтэй холбоотой хүнсний хордлогын тохиолдол бүртгэгдээгүй байна.
 
ЖИЧ: Эргүүлэн татсан бүтээгдэхүүний нэр төрөл, хугацаа, хэмжээ, цувралын дугаарыг 2 дахь зургаас үзнэ үү.
 
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"NESTLE” группийн нялхсын сүүн тэжээлийн 4 төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулав  
Үзсэн: 359 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй