Шууд Chart

Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо

2026-01-09 14:51:30

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Сангийн сайд Б.Жавхлан, Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран нартай уулзаж, Нийслэлийн татварын газар, хэлтсийн удирдлагууд аялал зугаалгаар явсан асуудлыг тодрууллаа.

Үндэсний татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран Дубай явах арга хэмжээнд Нийслэлийн татварын газрын дарга болон дүүргүүдийн татварын хэлтсийн дарга, албан хаагчдыг оролцуулах боломжгүй гэдгийг Татварын ерөнхий газрын даргын хувьд биечлэн хэлж үүрэг болгосон ч албан хаагчид Дубай явсан мэдээллийг дараа нь авсан. Урьдчилж хэлж сануулсаар байтал гадаад явсан алба хаагчид одоогоор Монголд ирээгүй байна гэсэн тайлбар өглөө.

Ерөнхий сайд Г.Занданшатар татварын албанд шинэчлэл хийж, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг, чирэгдэл бага учруулдаг, хууль зөрчсөн хүмүүстэй хариуцлага тооцдог зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг онцоллоо. Нэг асуудлаас болж чин шударгаар ажиллаж буй татварын алба хаагчдын нэр хүнд унаж байна. Хариуцлагагүй зарим хүнээс болж төрийн албаны нэр хүнд унаж болохгүй. Иймд Нийслэлийн татварын газрын дарга, дүүргийн татварын хэлтсийн дарга нарт  хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөхийг ТЕГ-ын дарга Б.Цогтнаранд үүрэг болголоо. Мөн шударга, ёс зүйтэй, хариуцлагатай, зарчимтай, дэг журамтай ажилладаг Татварын албыг бий болгож ажиллахыг даалгалаа. 


Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо  
Үзсэн: 366 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй