Шууд Chart

Түргэн тусламжийн машин нийслэлийн бүх хотхонд саадгүй нэвтэрч, тусгай зогсоолд зогсдог байх шаардлагатай

2026-01-12 12:35:06

Түргэн тусламжийн машин нийслэлийн бүх хотхон, хорооллын хаалтыг саадгүй нэвтрэх, түргэний машины тусдаа зогсоолтой болгох асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатарт үүрэг болгов.

Учир нь түргэний машин дуудлагын дагуу очиход цаг алдах, зогсоолгүйн улмаас тойрч явах зэрэг хүндрэлүүд гардгийг Нийслэлийн түргэн тусламжийн газарт Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ажиллах үеэр түргэний эмч, жолооч нар хэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар, Нийслэлийн түргэн тусламжийн төвд 78 түргэний машин өдрийн 3 ээлжээр дуудлагад явж байгаа ба 125 жолооч, 175 эмч ажиллаж байна.


Түргэн тусламжийн машин нийслэлийн бүх хотхонд саадгүй нэвтэрч, тусгай зогсоолд зогсдог байх шаардлагатай  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй