Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлдэг "IELTS-100" хөтөлбөр өнгөрсөн онд амжилттай хэрэгжиж 104 сурагч хамрагдсан. Өнөөдрийн байдлаар тус сурагчдаас 32 сурагч ielts-ын шалгалтад 7.5-аас дээш оноо авч шалгалтын төлбөрөө 100 хувь буцаан аваад байна.
"IELTS-100" эхний хөтөлбөрт хамрагдсан нийт сурагчдыг "Зулзагын гол" хүүхдийн зусланд амрааж, спорт тэмцээн, автобустай аялал, хөгжлийн хөтөлбөрүүдэд хамруулсан. Энэ удаа 7.5-аас дээш оноотой 32 сурагчыг ОУ-ын "Найрамдал зуслан"-д 3 хоног амраахаар сурагчид эцэг эхчүүдтэй уулзлаа. Зуслангийн төлбөр унаа зардлыг аймаг орон нутгаас хариуцах юм.
"Боловсрол-2032" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй тус хөтөлбөр 2 дахь удаагаа хэрэгжиж 59 сурагч хамрагдаж байна.
| “ELTS”-ын 7.5-аас дээш оноотой сурагчдыг Найрамдал зусланд үнэ төлбөргүй амраана | ||
| Үзсэн: 147 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.