Шууд Chart

Нэгдүгээр сар умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх сар

2026-01-14 10:53:17

 

Монгол Улсад  умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар нэлээд дээгүүр байр эзэлдэг. Тодруулбал, умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын хоёрдугаарт, нийт хорт хавдрын шинэ тохиолдлын дөрөвдүгээр, нас баралтаар тав дугаарт орж байна.

Иймээс нэгдүгээр сарыг Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх мэдээллийн сар болгожээ.

Манай улсад жил бүр 500-520 эмэгтэй умайн хүзүүний  хавдраар шинээр оношлогдож, 140 орчим эмэгтэй уг өвчний улмаас нас барж байна.

Иймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдээ умайн хүзүүний хорт хавдрын эсрэг Вакцинд заавал хамруулах, харин эмэгтэй хүн бүр зорилтот насандаа тогтмол эрт илрүүлэг, үзлэг, оношилгоондоо идэвхитэй хамрагдаарай.


Нэгдүгээр сар умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх сар  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй