Шууд Chart

Нотолгоонд суурилсан уламжлалт анагаах ухааны аргаар зонхилон тохиолдож буй өвчин, эмгэгүүдийг үр дүнтэй эмчилж байна

2026-01-15 08:44:50

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Төв эмнэлэгт ажиллав. Монгол Анагаах Ухааны Төв эмнэлэг нь 3 удаа магадлан итгэмжлэгдсэн ба 11 жилийн туршид уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг үзүүлж буй АШУҮИС-ийн харьяа сургалтын бааз эмнэлэг юм.

Тус эмнэлгийн амбулатори болон төрөлжсөн мэргэжлийн кабинетаар жилд 6000 гаруй үйлчлүүлэгч үйлчлүүлж, 4500 гаруй үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хандаж буй иргэдийн 62 хувь нь мэдрэлийн гаралтай өвчин эмгэг, нойргүйдэл зэрэг шалтгаанаар эмчлүүлж байгааг Монгол Анагаах Ухааны Төв эмнэлгийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Ч.Батнайрамдал танилцуулав.

Тус эмнэлэг нь хануур, самнуур, шивүүр, түрэм, зүү төөнө засал, рашаан, гал зүү, готол, туйплан, сэргээн засах зэрэг 16 төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ эмчилгээндээ 116 төрлийн уламжлалтын эм тан хэрэглэж, нотолгоонд суурилсан уламжлалт анагаах ухааны аргаар аутоиммуни, бодисын солилцооны өвчин эмгэгүүдийг үр дүнтэй эмчилж байна. Тухайлбал, Полимиозит буюу булчин сулралын өвчнийг туйплан эмчилгээний аргаар үр дүнтэй эмчилснийг онцолж байлаа.

АШУҮИС-ийн харьяа сургалтын бааз эмнэлэг учир уламжлалт анагаах ухааны төгсөлтийн дараах сургалтыг чанартай явуулахад анхаарч байгааг дурдлаа. 2025 оны байдлаар нийт эмч мэргэжилтний 60 хувь нь мэргэжлийн зэрэгтэй ба 57 резидент эмч суралцаж байгаа аж.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Эмнэлгийн эмч, ажилтан доктор, профессор, эрдэмтэн багш нарт амжилт хүсээд цаашид эмчилгээ үйлчилгээндээ шинэ дэвшилтэт технологийг тасралтгүй нэвтрүүлж ажиллахыг хүслээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Нотолгоонд суурилсан уламжлалт анагаах ухааны аргаар зонхилон тохиолдож буй өвчин, эмгэгүүдийг үр дүнтэй эмчилж байна  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 1 цаг 2 минутын өмнө
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Бидэнтэй нэгдээрэй