Бяцхан жаахан ч гэлээ байгальд гүйцэтгэх үүргээр үлэмж "том" амьтан бол хэрэм. Бас маш мартамхай "сэгсгэр".
Тэдний нөөцөлж хураасан, унагаасан самраас хуш мод ургадаг болохоор байгалийн хамгийн шилдэг ойжуулагчид юм.
Дэлхийд 365 зүйлийн хэрэм байдгаас Монголд зөвхөн бараан хэрэм бүртгэгджээ.
Дунджаар 5 хүртэл насалж, биеийн урт нь 160-280 мм, жин нь 200-400 грамм хүрдэг. Тэд модноос мод руу 20 метрийн зайд дүүлнэ, усанд ч сурамгай. Эрэгчин хэрэм эмэгчингээ холын зайнаас үнэрээр нь таньдаг. Самраа хаа сайгүй булж, нуух зуршилтай бөгөөд нөөцөлсөн хоолныхоо бараг 70 хувийг дахин олдоггүй.
Хэрэмний амьдрал 2-8 жил үргэлжилдэг. Нэг долоо хоногт өөрийн биеийн жинтэй тэнцэхүйц хэмжээтэй иддэг бөгөөд гол хүнс нь самар.
Эх хэрэм жилд хоёр удаа дээд тал нь зургаан зулзага төрүүлдэг ч тэдний 75-85 хувь нь хоол тэжээлийн олдцоос шалтгаалан эхний өвөлдөө үрэгддэг юм байна.
| Мартамхай сэгсээхэй... | ||
| Үзсэн: 163 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.