Шууд Chart

Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болно

2026-01-24 11:54:07

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны 3 дугаар тэмдэглэл, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 11 дүгээр тэмдэглэлээр Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд 2025 онд Хангайн, Хойд, Говийн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг тус тус зохион байгуулсан бөгөөд хуралдааны үр дүнд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газрын 2025 оны 181, 182, 204, 209, 233, 234, 235 дугаар тогтоол батлагдаж, хэрэгжиж эхлээд байна.

Энэ оны Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг 2026 оны эхний хагас жилд багтаан Төвийн, Зүүн, Баруун, Улаанбаатарын бүсэд тус тус зохион байгуулахаар төлөвлөсөн.

Бэлтгэл ажлыг хангах хүрээнд Шадар сайдын бодлогын зөвлөх Д.Мэндсайхан орон нутгийн удирдлагуудтай санал солилцох уулзалтыг ахалж цахимаар зохион байгууллаа.

Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан нь хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх ач холбогдолтой юм.

Иймд Бүсийн хөгжлийг дэмжих ажилд хариуцлагатай хандаж Засгийн газрын тогтоолыг боловсруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг даалгалаа гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 


Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болно  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй