НҮБ-ын конвенцын Талуудын Бага хурал нь энэхүү Конвенцийн дээд байгууллага юм.
Хурал нь өөрийн эрх мэдлийн хүрээнд түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдвэрүүдийг гаргадаг. Тухайлбал:
-Конвенцийн биелэлт болон үндэсний, дэд бүсийн болон бүс нутгийн, олон улсын түвшинд удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагааны талаарх тоймыг тогтмол хянаж хэлэлцэнэ.
-Талуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг солилцох явдлыг дэмжиж, туслалцаа үзүүлнэ.
-Мэдээлэл өгөх хэлбэр, хуваарийг тодорхойлох бөгөөд илтгэлүүдийг хянан үзэж, зөвлөмж гаргана.
-Конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн туслах байгууллагуудыг байгуулна. Туслах байгууллагуудын илтгэлүүдийг хэлэлцэж, тэдгээрийн үйл ажиллагааг удирдаж, санхүүгийн дүрмийг зөвшилцөх журмаар гаргана.
-Конвенцид нэмэлт өөрчлөлт оруулна.
-Өөрийнхөө болон туслах байгууллагуудынхаа үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийг батална. Тэдгээрийг санхүүжүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авна.
-Шаардлагатай тохиолдолд үндэсний болон олон улсын, Засгийн газар хоорондын, төрийн бус эрх бүхий байгууллага буюу албадаас үзүүлсэн тусламж, өгсөн мэдээллийг ашиглаж тэдэнтэй хамтран ажиллана.
-Бусад холбогдох Конвенцуудтай үйл ажиллагаагаа давхцуулахгүйгээр уялдаа холбоогоо бэхжүүлэх, мөн дэмжинэ.
-Түүнчлэн Конвенцын зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай байж болох бусад үүргийг гүйцэтгэдэг юм.
| НҮБ-ын конвенцын Талуудын Бага хурал нь энэхүү Конвенцийн дээд байгууллага юм | ||
| Үзсэн: 133 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.