Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрх, эрх чөлөөг иж бүрнээр нь, баталгаатай эдлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх багц төлөвлөгөө “Чөлөөлье” санаачилгыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал дэвшүүлээд буй. Энэ хүрээнд Улсын Их Хурлын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал тус ажлын хэсгийг ахалж, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Г.Уянгахишиг нар дэд ахлагчаар ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Д.Ганбат, Л.Мөнхбаатар, С.Зулпхар, Д.Пүрэвдаваа, О.Саранчулуун, Б.Тулга, С.Эрдэнэбат нар ажиллаж байна.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Г.Уянгахишиг, А.Ариузаяа, С.Зулпхар нар (2026.01.29) Шүүхийн ерөнхий зөвлөл дээр ажиллан, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийн хүрээнд тус Зөвлөлийн дарга, гишүүдийн саналыг сонсов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, шүүхийн бүтэц, орон тоо, шүүхийн байр, 2026 онд батлагдсан төсөв болон гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэсэн тоон мэдээллийн талаар танилцуулсан юм.
Түүнчлэн Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн холбогдох зохицуулалтуудын талаар болон Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхийн талаар Улсын Их Хурлын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд нээлттэй ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал, Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүхийн болон шүүхийн бус эвлэрүүлэн зуучлалын тогтолцооны талаар, хүүхдийн эрхийн асуудлыг нарийвчлан зураглаж, зохицуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тогтолцооны талаар судалж, хуулийн төслийг сайжруулахад саналаа өгөх нь зүйтэй талаар, хуулийн төслийг Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулганы хугацаанд хэлэлцэн батлахаар ажиллаж байгаа талаар мэдээлсэн.
Улсын Их Хурлын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөл дээр ажиллах үеэр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны зөвлөх Г.Алтанцэцэг, референт Б.Баярсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Мөнгөнтуул, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Оюунзул, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баярсайхан болон албаны бусад хүмүүс байлцав.
| Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг ШЕЗ-д ажиллав | ||
| Үзсэн: 166 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.