Шууд Chart

Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад 80 мянга гаруй хүүхэд хамрагджээ

2026-02-05 12:12:07

Нэгдүгээр сарын 26-наас 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулж эхэлсэн.  Нэмэлт дархлаажуулалтын хэрхэн зохион байгуулж  талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О. Дашпагма мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай улсад 2025 онд улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 14 мянга гаруй тохиолдол 2025 онд бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлын насны бүтцийг авч үзвэл 10-14 насныхан халдварын дийлэнх хувь нь зонхилон тохиож байна. Иймээс эдгээр насны хүүхдүүдийг улаанбурхан улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажлыг улсын хэмжээнд нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхэлж зохион байгуулж байна. Улаанбурхан улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг сургуульд суурилсан дархлаажуулалтын түр цэгээр зохион байгуулж байна.

Хэрэв энэ хугацаанд сургууль дээр нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй, хоцорсон хүүхэд өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүд дээр энэ дархлаажуулалт нөхөн байдлаар зохион байгуулна. Одоогийн байдлаар улаанбурхан улаануудын нэмэлт дархлаажуулалтад 80 гаруй мянган хүүхэд хамрагдсан байна. Нэмэлт дархлаажуулалт үргэлжлүүлнэ хийгдэж байгаа. Нэмэлт дархлаажуулалтыг богино хугацаанд өндөр хамрагдалтайгаар зохион байгуулах нь дараагийн дэгдэлтийн урьдчилан сэргийлэх өвөрмөц арга хэмжээ юм” гэлээ.


Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад 80 мянга гаруй хүүхэд хамрагджээ  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй