Шууд Chart

Шинэжинстийн ойд хурц арслан Н.Амгаланбаатар түрүүллээ

2026-02-08 10:00:16

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, Тайж групп, Скайтел групп, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан үзүүрлэв.

Их шөвөгт Архангай аймгийн Тариат сумын харьяат, ЗХ-013 анги, Очирням ХХК, Хүннү Шоес ХХК, Херо Холдинг ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн арслан Ө.Батсуурь, Увс аймгийн Түргэн сумын харъяат, "Алдар" спорт хороо, ЗХ-326 анги, Билгүүн Групп, Увснуур дэвжээний бөх, аймгийн арслан Б.Цагаанбанди нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын өсөх идэр начин Н.Мустафа, аймгийн арслан Б.Баянсүх, аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ нар үлдэв.

Маргааш буюу хоёрдугаар сарын 08-ны 11:00 цагаас Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, сар шинийн сорилго Улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаантай.

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо


Шинэжинстийн ойд хурц арслан Н.Амгаланбаатар түрүүллээ  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй