Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 131 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал энэ сарын 08-ны Ням гарагт маршалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Маршал Х.Чойбалсан 1895 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр тухайн үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан суманд төржээ.
Тэрбээр ардын хувьсгалын журамт цэргээс улсын өрлөг жанжин хүртэл дэвшиж, тухайн үеийн Цэргийн яам, Дотоод яам, Мал тариалангийн яамны сайд, Улсын Бага Хурлын дарга, Ардын Сайд нарын зөвлөлийн дарга ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд зэрэг төрийн дээд албан тушаалыг хашиж явжээ.


| Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ | ||
| Үзсэн: 186 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.