Шууд Chart

Монгол Улсын макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд эерэг өсөлттэй гарлаа

2026-02-22 13:23:47

Монгол Улсын макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд эерэг өсөлттэй гарлаа.

ДНБ өсөж, экспорт нэмэгдэж, гадаад валютын нөөц тэлж, төсвийн сахилга бат сайжирсан нь тогтвортой бодлогын бодит үр дүн байв.

Инфляц тогтворжиж, хөрөнгө оруулалтын орчин сайжирч, хувийн хэвшлийн идэвх нэмэгдсэн нь эдийн засгийн суурь бат бөх байгааг харууллаа.

"Морин жил бидэнд хурд, тэсвэр, урагшлах эрчийг бэлгэдэж байна. Өсөлтийг зөвхөн тоон дээр бус, айл өрхийн орлого, ажлын байр, бүсийн хөгжлөөр илэрдэг байлгах нь Засгийн газрын зорилт. Экспортын төрөлжилт, дотоодын үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, тогтвортой өсөлтийг хадгална" гэж Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ. 


Монгол Улсын макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд эерэг өсөлттэй гарлаа  
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй