Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар:
-“Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Олон улсад авто замаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/
-Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-“Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол Улсад өгсөн зөвлөмжүүдийг 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”
-“Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хаалттай бүс байгуулах тухай” Засгийн газрын 2025 оны 157 дугаар тогтоол
-“Хилийн зарим боомтод тээвэр зохион байгуулалтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
| Засгийн газар хуралдаж байна | ||
| Үзсэн: 175 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.