Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ерөнхий боловсролын сургуулийн нөхцөл байдалтай танилцаж, сургуулийн орчинд үнэлгээний баг ажиллууллаа.
Тус сургууль 2017 онд ашиглалтад орсон бөгөөд барилга угсралтын явцад тухайн орчны хөрсний онцлог, цэвдгийн нөхцөлд тохирсон төлөвлөлт хангалтгүй хийгдсэнээс шалтгаалан барилгад цууралт үүсэж, сургалт, боловсролын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болжээ.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 900 гаруй сурагчийг стандартын шаардлага хангасан орчинд сурч, боловсрох боломжоор хангах чиглэлээр шинжлэх ухааны үндэслэлтэй зөв шийдэл боловсруулах талаар ажлын хэсэг анхааран ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ерөнхий боловсролын сургуульд үнэлгээний баг ажиллууллаа | ||
| Үзсэн: 115 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.