Жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг дэлхий нийтээр "Сонсголын өдөр" болгон тэмдэглэдэг.
Энэ жил "Бүх хүүхдийн сонсголыг хамгаалъя" уриаг дэвшүүллээ.
Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 5-19 насны 90 сая орчим хүүхэд сонсголын эмгэгтэй байгаа ба 60 орчим хувь нь урьдчилан сэргийлж, эмчлэх боломжтой байгааг ДЭМБ-аас мэдээлсэн байдаг.
Манай улсын нийт хүн амын 35 орчим хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлдэг бөгөөд нярайн скринингээр 0.23% (166’444 хүүхдээс 150-д илэрсэн) хүүхдэд аль нэг эсвэл хоёр талд сонсгол бууралт, дүлийрэлттэй оношлогдсон. Энэ нь 1000 амьд төрөлт тутамд 2.3 тохиолдол байна.
Иймд боловсролын байгууллагыг түшиглэн эцэг эхийн оролцоотойгоор сонсголын эмгэгийг эрт илрүүлэн оношлох, тусламж үйлчилгээг цаг алдахгүй үзүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм.
Цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлгийг ЭХЭМҮТ болон бусад төрөлжсөн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулж, оновчтой, үр ашигтай тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж эхлээд байна.
| ДЭМБ-аас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав | ||
| Үзсэн: 179 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.