Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол өдөр бүр нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний халдвар улсын хэмжээнд 14.326 хүрээд байгаа.
Өвчлөлийн байдлаар 0-4 насны 3476 хүүхэд улаанбурхан өвчний халдвар авчээ.
Улаанбурхан өвчний дэгдэлтийн үед хамгийн эмзэг, нэн тэргүүнд хамгаалах шаардлагатай бүлэг нь улаанбурхан, улаанууд, гахай хавдрын эсрэг вакцины товлолын насанд хараахан хүрээгүй 6–8 сартай хүүхдүүд юм.
Улаанбурхан өвчний шалтгаантай бүртгэгдсэн нийт нас баралтын 87 хувь нь 1 нас хүрээгүй хүүхдүүдэд тохиолдож байна.
Иймд вакцины товлолын насанд хүрээгүй хүүхдүүдийг улаанбурханы эсрэг нэг тун вакцинд хамруулснаар халдварын хүндрэлийг бууруулж, эндэгдлээс хамгаалах боломжтой.
Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн 6–8 сартай хүүхдээ өөрт ойр байрлах өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад хандан улаанбурханы эсрэг вакцинд хамруулаарай.
Улаанбурханаас хүүхдээ хамгаалъя!
| ХӨСҮТ: 6–8 сартай хүүхдээ улаанбурханы эсрэг вакцинд хамруулаарай | ||
| Үзсэн: 151 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.