Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2026-07-21 12:23:02

2026 оны долоодугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, зүүн хажуугийн Балж, Хангай нурууны араас усжих Орхон /Сухбаатар сум/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-30 см нэмэгдсэн байна.

Маргааш буюу 22-нд Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 10 см нэмэгдэх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар Хараа /Дархан хот/, Халх /Ялалт баг/, Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см, Туул / Лүн сум / гол үерийн аюултай түвшинг 5 см давсан байдалтай элбэг устай хэвээр байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхааруулж байна.

2026-07-21


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй