Шууд Chart

Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ

2026-07-21 09:12:23

Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 20-ны өдрийн байдлаар усны ослын 84 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 45 иргэний амь насыг авран хамгаалж, 104 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Усны ослын тохиолдол Улаанбаатар хот, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Дорнод, Баян-Өлгий аймгуудад зонхилон бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна. Амь насаа алдсан иргэдийн дийлэнх нь Туул гол, Хөвсгөл нуур, Буйр нуур, Орхон голд энджээ.

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.

Иймд, иргэд, аялагч та бүхэн аялал, зугаалгаар хол, ойрын замд зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, баталгаат зам гарцаар гарах, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.


Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ  
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй