
Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон “Залуу хүн” цуврал лекцийг зохион байгуулдаг билээ. Монгол орны ирээдүй хойч болж, өнөөгийн нийгмийг түүчээлж яваа залуустаа өөрийгөө хөгжүүлэх, амжилтад хүрсэн залуусаараа бахархан тэдний амжилт ололтоос суралцах боломжийг олгох зорилгоор энэхүү лекц нь зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Уг лекц залуучуудын сонирхсон сэдвийн дор оролцогчид, уригдан ирсэн зочид ойр дотно, халуун дулаан нээлттэй яриа өрнүүлж чаддагаараа онцлог болдог юм. Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулагдсан цуврал лекцэнд “Эзэнт гүрний туульс” номын зохиогч С.Эрдэнэболд, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, "Вагнер Ази автомотив" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн, СТА жүжигчин Б.Навчаа, "Хамтын халуун сэтгэл" ТТБ-ын зохицуулагч З.Сарантуяа, Катя Зол брэндээр олноо танигдсан Г.Золцэцэг гэх мэт олноо танигдсан салбар салбартаа манлайлагч болсон залуучууд уригдан ирж, сонирхолтой сэдвээр нээлттэй ярилцлага өрнүүлж байсан юм.
Өмнөх жилүүдэд “Залуу хүн” цуврал лекц нь зөвхөн хавар зохион байгууллагддаг байсан бол энэ жилээс эхлэн залуусынхаа хүсэлтээр хавар, намар буюу жилд хоёр удаа цувралаар үргэлжлэхээр болсон байна. Түүнчлэн энэ удаад залуусынхаа санал хүсэлтийг харгалзан үзэх үүднээс онлайн санал асуулга явуулж, оролцогчдыг тодруулах аж. Залуус амжилтын тухай хэнтэй ярилцмаар байгаагаа https://www.facebook.com/events/1476346985965903/?fref=ts гэсэн хаягаар ирүүлэх бөгөөд хамгийн олон санал авсан авсан зочид цувралаар лекц унших юм байна.
Залуусын саналаар “Залуу хүн” лекцийн зочдыг тодруулна | ||
Үзсэн: 1528 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.