Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзав.
Уулзалтаар хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан залуусыг хиймэл оюун ухаан, эрчим хүч, өндөр технологи зэрэг чиглэлээр Франц Улсад сургах талаар санал солилцов.
УИХ-ын дарга Франц Улс нь сансар судлал, иргэний нисэх, цөмийн эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч орны хувьд монгол залуусыг онгоц, хиймэл дагуулын инженер, хиймэл оюун ухаан, эрчим хүчний чиглэлээр бэлтгэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн хоёр тал Монгол-Францын хамтын ажиллагаа, “Орано Майнинг” компанитай хэрэгжүүлж буй стратегийн төслийн хэрэгжилт, цөлжилттэй тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагааны талаар санал солилцов. Франц Улс “Монголд цөлжилтийн эсрэг тэмцэх нь” төсөлд 1 сая орчим еврогийн санхүүжилт олгохоор шийдвэрлэснийг УИХ-ын дарга онцлон талархал илэрхийллээ.
Уулзалтад Монгол-Францын парламентын бүлгийн дэд дарга, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, тус бүлгийн гишүүн Ж.Баясгалан нар байлцлаа.
| Улсын Их Хурлын дарга Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа | ||
| Үзсэн: 60 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.