Шууд Chart

ГХЯ: Финланд улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2026-05-14 13:24:11

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финланд Улсын Эдускунта (парламент) дахь Финланд–Монголын парламентын бүлгийн дэд дарга Атте Калева, Эдускунтагийн гишүүн Тимо Харакка нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх тухайлбал, эдийн засаг, боловсрол, ойн аж ахуй, ногоон хөгжил, инновацын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцлоо. Мөн хоёр талын хамтын ажиллагааны яриа хэлэлцээ, дээд, өндөр түвшний харилцан айлчлал сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгааг дурдаж, хоёр улсын эдийн засаг, нийгэмд харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.

Финланд Улсын “Honka”, “Metso”, “EduTen” зэрэг компаниуд манай улсын барилга, уул уурхай, боловсролын салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж буйг талууд онцолж, эдгээр бодит жишээнд тулгуурлан бизнес хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Финланд Улсад бизнес форум хамтран зохион байгуулах, соёлын солилцоог дэмжих, урлаг, соёлын арга хэмжээг хамтран зохион байгуулах талаар мөн ярилцлаа.


ГХЯ: Финланд улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 89 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй