Шууд Chart

Ажлын хэсгийн анхны нэгдсэн хуралдаан боллоо

2026-05-19 09:31:11

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхэд оролцогч байгууллагуудын мэдээллийн системийн нөхцөл байдлыг үнэлэх, харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх техникийн шийдэл болон холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн анхны нэгдсэн хуралдаан боллоо.
 
Хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Цагдаагийн ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “И-Монгол академи” УТҮГ, “Үндэсний дата төв” УТҮГ болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, байгууллагуудын цахим системийн өнөөгийн нөхцөл байдал, мэдээлэл солилцох боломж, техникийн шийдэл, кибер аюулгүй байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
 
Тус ажлын хэсэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх, байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа холбоог хангах, мэдээлэл солилцооны нэгдсэн архитектур, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллах юм. гэж Хууль Зүй Дотоод Хэргийн Яамнаас мэдээллээ. 
 

 


Ажлын хэсгийн анхны нэгдсэн хуралдаан боллоо  
Үзсэн: 65 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй