Шууд Chart

СОР17-ын бэлтгэл хүрээнд орон нутгийн иргэдийн саналыг нэгтгэнэ

2026-05-21 08:14:21

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр болж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа.

СОР17 бага хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулахаар болжээ.

Эдгээр уулзалтыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр энэ сарын 25-ны өдрөөс эхлэн зохион байгуулах юм байна. Ингэхдээ 21 аймгийг зургаан бүсэд хувааж, холбогдох хэлэлцүүлэг, мэдээлэл танилцуулга, сурталчилгааны ажлыг өрнүүлэхээр төлөвлөжээ.

Мөн Үндэсний хорооноос дэд хороодын нэгдсэн хуралдааныг зохион байгуулж, 12 дэд хорооны төлөвлөсөн ажил, гүйцэтгэл болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна.


СОР17-ын бэлтгэл хүрээнд орон нутгийн иргэдийн саналыг нэгтгэнэ  
Үзсэн: 70 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй