Шууд Chart

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно

2026-05-22 16:43:42

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Биате Дастелийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, эрх зүйн орчин, төсөл хөтөлбөр, болон цаашид анхаарах асуудлуудын талаар харилцан санал солилцов.

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027 баримт бичгийн биелэлтийг хангах хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангаас “Улс орны хөтөлбөр 2023-2027”-ыг хэрэгжүүлж, хүүхэд хамгааллын асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгон хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

Түүнчлэн хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбар дундын зохицуулалтыг сайжруулахад оруулж буй НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжлийн туслалцаа, дэмжлэгт талархаж байгаагаа тэмдэглэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд хамгааллын тогтолцоог илүү бэхжүүлж, бодитоор болон цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудалд онцгой анхаарч ажиллахаа дурдав. Энэ хүрээнд хоёр тал нягт хамтран ажиллаж, бодлого стратегийг боловсруулан, үр дүнтэй ажиллах нь чухал гэж тэрээр онцоллоо.

Хууль зүй, дотоод хэргийн яам хүүхэд хамгааллын чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан санал, санаачилгуудыг дэмжиж, идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч хатагтай Биате Дастел Монгол Улс хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр бодит ахиц гаргасныг онцолж, энэ чиглэлээр цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Мөн тэрээр Хууль зүй, дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн цахим гэмт хэрэг болон аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд бүх талаар дэмжиж хамтран ажиллана гэдгээ дурдав гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 


НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно  
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй