
Монголын Залуучуудын Холбоо ойрын үеэс Багахангай дүүргийг долоо хоног бүр зорих боллоо. Хотын хамгийн алслагдсан дүүрэг 3000 гаруй хүн амтай хамгийн бага дүүрэг мөн хөгжил муу гэдгээс илүү бусад талаар Багахангай дүүргийн тухай төдийлөн мэдээлэл байдаггүй. Гэвч энэ дүүрэгт талаас илүү хувь нь залуучууд амьдардаг бөгөөд тийшээ чиглэсэн урсгал чиглэл өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа талаар мэдээлэл байгаа юм. Учир нь цэвэр агаар, өргөн уудам тал нутаг, залуучууд бужигнасан, хөгжлийг цэцэглэлүүлэхэд хамгийн тохиромжтой бус нутаг гээд энэ дүүрэгт сайрхах зүйл олон байгаа бололтой.
Энэхүү боломж бололцоог залуучуудын төв байгууллага болох МЗХ соргог олж харжээ. Аргагүй хаана залуус байна тэнд хүрч ажиллаж байгаа ууган байгууллага, мөн сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, уриалга, аян нь залуучуудын дунд давалгаа үүсгэж байгаа юм. Тэгвэл нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багахангай дүүргийг залуучуудын хот болгох үүднээс олон ажлуудыг санаачлаад эхнээс нь хийж хэрэгжүүлж байгаа юм байна. Ямартай ч жилийн хугацаанд дүүргийн одоогийн байгаа байдал өөрчлөгдөнө гэдэгт МЗХ-ны ЕрөнхийлөгчАюушийн Мөнхбат итгэл төгс байгаа юм байна. Дүүргийн засаг ноён ч залуучуудын хийж хэрэгжүүлэх ажлыг бүхий л талаар дэмжиж ажиллана гэдгээ хэлсэн ажээ.
Эхний ээлжинд “Инээмсэглэсэн Багахангай”, “Эрүүл Багахангай” уриалгыг дэвшүүлж ажлаа эхэлж байгаа бөгөөд МЗХ-ны дэргэдэх Полиси төвийн тэргүүн Г.Эрдэнэгэрэл дүүргийн иргэдэд лекц уншиж хүн бүрт инээмсэглэл түгээж, залуучуудын сэтгэхүйг зөв тийш нь чиглүүлж, эрүүл сэтгэлгээг бий болгож, дүүргээ хэрхэн хөгжүүлэх санал санаачилгыг дэвшүүлж байгаа юм байна. Дараа долоо хоногт Багахангай дүүрэгт эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн өдөрлөг зохион байгуулагдах юм байна.
Инээмсэглэсэн Багахангай дүүрэг | ||
Үзсэн: 1464 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.