Шууд Chart

“Дэлхийн адууны өдөр”-ийн арга хэмжээнд оролцох морьдын бүртгэлийг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй зохион байгуулахыг даалгав

2026-05-25 15:47:16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 26 дугаар захирамжаар байгуулагдсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр  \2026.05.25\ боллоо.

Хурлаар “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний соёл, урлагийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын явц, олон улсын зочид төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэл, дэд бүтэц, цахилгаан дамжуулах шугам, эрчим хүчний эх үүсвэр, морьт жагсаал зохион байгуулах бэлтгэл ажил болон бусад холбогдох асуудлыг хэлэлцэв.

 

Мөн ажлын хэсгийн гишүүд ажил, үйл ажиллагааны явцыг танилцуулж, санал солилцсон бөгөөд дэд бүтэц, эрчим хүчний хангамж, орон нутгаас ирж оролцох морьдын тээвэрлэлт, бэлчээрийн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мал эмнэлгийн ерөнхий газраас гадаад улс орноос оролцох морьд тухайн улсдаа 21 хоногийн тусгаарлалтад хамрагдсан байх, вакцины гэрчилгээ, шинжилгээний баримт бичгийг үндэслэн оролцуулах талаар мэдээлэв. Харин орон нутгаас оролцох морьдыг тухайн аймгийн Мал эмнэлгийн газрын тодорхойлолтод үндэслэн бүртгэж, оролцуулахаар тогтсон тухай танилцууллаа.

 

Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны долоодугаар сарын 11-13-нд болох “Дэлхийн адууны өдөр” -ийг төлөвлөгөөний дагуу өндөр зохион байгуулалттай хэрэгжүүлэх, морьдын бүртгэлийг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй хийх, дэд ажлын хэсгүүдийн бэлтгэл ажлыг газар дээр нь шалгах, дараагийн хурлыг “Хүй долоон худаг”-т зохион байгуулах зэрэг үүрэг, чиглэл өглөө.


“Дэлхийн адууны өдөр”-ийн арга хэмжээнд оролцох морьдын бүртгэлийг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй зохион байгуулахыг даалгав  
Үзсэн: 77 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй