Тамхины хэрэглээ нь зүрх судасны өвчин, уушгины архаг бөглөрөлт өвчин, хорт хавдар, цус харвалт зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйлүүдийн нэг юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр жил бүр 8 сая гаруй хүн тамхины хэрэглээтэй холбоотой шалтгаанаар нас барж байна.
Мөн тамхины утаанд агуулагдах 7000 гаруй химийн бодисын дор хаяж 70 нь хавдар үүсгэгч болох нь тогтоогдсон.
Харин тамхинаас татгалзсан даруйд бие махбодод эерэг өөрчлөлтүүд эхэлдэг.
24 цагийн дараа уушги илүү цэвэр агаараар хангагдаж эхэлнэ.
Цусны эргэлт сайжирч, эд эрхтний хүчилтөрөгчийн хангамж нэмэгдэнэ.
Никотины хамаарал аажмаар буурч, төвлөрөл болон нойрны чанар сайжирна.
Хэдхэн долоо хоногийн дараа амьсгаа давчдах, амархан ядрах зэрэг шинж тэмдгүүд багасч эхэлнэ.
Тамхи татах хүсэл ихэвчлэн 3-5 минут үргэлжилдэг. Энэ мөчийг даван туулах бүрт та өөрийн эрүүл мэндийн төлөө томоохон алхам хийж байдаг.
Ус уух, алхах, гүнзгий амьсгалах, ойр дотнын хүнтэйгээ ярилцах зэрэг энгийн аргууд татах хүслийг бууруулахад тусалдаг.
Тамхинаас гарах нь зөвхөн өөрийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй гэр бүл, үр хүүхдээ дам тамхидалтын эрсдэлээс хамгаалах хамгийн зөв сонголт юм.
Өнөөдөр гаргасан шийдвэр тань маргаашийн эрүүл, чанартай амьдралын эхлэл болно гэж УГТЭ-ээс мэдээллээ.

| Тамхи татах хүсэл ихэвчлэн 3-5 минут үргэлжилдэг | ||
| Үзсэн: 73 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.