Шууд Chart

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг 6 сарын 1-нд нээнэ

2026-05-30 14:23:04

Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны уулзвараас ДЭМА эмнэлгийн хойд талаар дайран өнгөрч Нарны гүүрний доогуур тойрон Нарны хороолол хүртэл 680 метр авто зам барьж байна. 

Өнөөдөр тус байршилд хотын дарга Б.Пүрэвдагва, НЗХГ-ын дарга Б.Одбаяр нар ажиллалаа.

Энэхүү 680 метр авто замын эхний ээлжийн 350 метр замыг 2024 онд барьсан.

Харин энэ онд үргэлжлүүлэн 330 метр замыг барьж байгаа юм.

Тус авто замыг ашиглалтад оруулснаар Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцах, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломж бүрдэнэ.

Мөн Алтай хотхоноос урагшаа Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх уулзварын ачаалал буурах ач холбогдолтой.

Энэ үеэр хотын дарга Б.Пүрэвдагва тус авто замын гэрэлтүүлэг тохижилтын ажлыг зургаадугаар сарын 15 гэхэд бүрэн дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.


ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг 6 сарын 1-нд нээнэ  
Үзсэн: 77 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй