Шууд Chart

Хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгаа хийлээ

2026-06-03 13:15:53

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ.
 
Тандалт судалгаанд 36000 га талбайг хамруулан 10 цэгт газарт бэлчээрээс, 2 цэгт газар малаас хачиг цуглууллаа.
 
Цуглуулсан хачигт биологийн болон лабораторийн судалгаа шинжилгээний ажил үргэлжлэн хийгдэж байна.
 
Судалгааны үеэр малчин ард иргэдэд хачгаар дамжих халдварт өвчин, хачигт халдвараас сэргийлэх талаар яриа таниулга хийж зөвлөмж, сэрэмжлүүлэг тараалаа гэж Өмнөговь аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төвөөс мэдээллээ. 
 
 

Хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгаа хийлээ  
Үзсэн: 53 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй