Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны албан ёсны хуваарьт багтсан дэлхийн чансааны оноо олгох цуврал тэмцээний нэг “Улаанбаатар опен-2026” манай улсад амжилттай болж өндөрлөсөн. “Буянт-Ухаа” спортын ордонд дөрвөн өдөр үргэлжилсэн тус тэмцээнд Иран, ОХУ, Энэтхэг, Япон, БНАСАУ, Киргизстан, Хятад тэргүүтэй чөлөөт бөхийн спорт өндөр хөгжсөн 23 орны 300 орчим тамирчин тамирчин зодоглосон.

Энэ удаагийн тэмцээнд олимп, дэлхийн медальтнууд олноороо ирснээрээ онцлогтой байлаа. Монголын тамирчид эх орныхоо тэмцээн гурван төрлөөр хоёр алт, таван мөнгө, таван хүрэл, нийт 12 медаль хүртжээ. Тодруулбал, сонгомол бөхийн төрлөөр хоёр мөнгө, нэг хүрэл медаль авснаар багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан. Сонгомлоор Энэтхэгийн баг түрүүлж, Киргиз удаалсан юм.
Харин чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ангилалд манай баг нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравдугаар байрт шалгарав. Эмэгтэйчүүдэд Хойд Солонгосын баг таван алттайгаар тэргүүлсэн бол Энэтхэг улсын баг дэд байр эзэлсэн байна. Харин чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын баг тэргүүлж, Энэтхэг, Казахстаны удаалсан бол манай шигшээ дөрөвдүгээр байрт шалгарсан байна.
| “Улаанбаатар опен-2026" тэмцээнд манай тамирчид нийт 12 медаль хүртжээ | ||
| Үзсэн: 72 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.