Энэ сарын эхээр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд тарваган тахлын сэжиг илэрснийг холбогдох газрууд мэдээлж байсан. Эхний шинжилгээгээр булчирхайн тарваган тахлаар өвчилсөн болохыг тогтоогоод байсан юм. Харин тухайн иргэн тахлын вакцинд хамрагдсан учраас харьцангуй хөнгөн хэлбэрээр өвдсөн байна.
Одоогоор нарийн шинжилгээний хариу эцэслэн гараагүй гэж Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Д.Нарангэрэл ярьж байна.
Тус иргэнийг одоогоор сумын эмнэлэгт тусгаарлан, эмчилж байгааг хэллээ. Завхан аймгийн Зооноз судлалын төв, Онцгой байдал зэрэг газрууд иргэдэд мэдээлэл өгөх, эргүүл гаргах зэрэг арга хэмжээг авч байгаа ажээ.
| Тарваган тахлаар өвчилсөн иргэнийг эмчилж байна | ||
| Үзсэн: 1176 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.