Шууд Chart

“Хавдар судлалын үндэсний төв-II” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо

2026-07-10 09:09:20

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт-Импорт (ЭКСИМ) банкны Ерөнхийлөгч Хван Киён-г хүлээн авч уулзан, “Хавдар судлалын үндэсний төв-II” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газар энэхүү төслийг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалт гэж тодорхойлсон.

Шинэ төв нь зөвхөн эмнэлгийн барилга бус хавдрын оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалт, инноваци, үндэсний хавдрын бүртгэл, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, олон улсын хамтын ажиллагааг нэг дор төвлөрүүлсэн үндэсний хэмжээний цогц төв байх юм.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг богино хугацаанд боловсруулж, бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлэхэд хамтран ажиллахын чухлыг онцолж, БНСУ-ын ЭКСИМ банкны дэмжлэгт талархал илэрхийллээ.

Мөн Монгол, Бүгд Найрамдах Солонгос Улсын стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжих энэхүү төсөл нь хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Хавдар судлалын үндэсний төв-II” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо  
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй