Шууд Chart

Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна

2026-07-10 13:07:44

Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна.

Насанд хүрэгчдийн ангилалд 106 багийн 848 харваач цэц мэргэнээ сорьж буй.

Монголын үндэсний шагайн харвааны холбоо VI их хурлаа зохион байгуулж дүрэм, журмуудаа шинэчлэн баталсан бөгөөд энэ удаагийн наадмын харваа энэхүү шинэчлэгдсэн дүрмийн дагуу зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Баяр наадмын шагайн харваа гурван насны ангиллаар зохион байгуулагдаж, нийт 160 багийн 1280 харваач ур чадвараа сорин өрсөлдөж байна. Тухайлбал,

  • Монгол Улсын даяар дуурсагдах дархан мэргэн 2,
  • Монгол улсын үлэмж дархан мэргэн 46,
  • Монгол улсын дархан мэргэн 31,
  • Монгол улсын гарамгай мэргэн 42,
  • Монгол улсын хошой мэргэн 88,
  • Монгол улсын мэргэн 152,
  • Монгол улсын Харьшгүй мэргэн 67,
  • Монгол улсын Өсөх идэр мэргэн 24,
  • Аймгийн гоц мэргэн цолтой 369 харваач оролцож байна. 


Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна  
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй