
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж нь оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлын байрны зуулчлал болон бусад үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байгаа юм.
Оюутнууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, орлогоо нэмэгдүүлэх зорилгоор цагийн ажил хийх хүсэл эрмэлзэл өндөр байдаг ч цагийн ажлын байрны мэдээлээ олж чадахгүй байх нь их байна.
Тиймээс Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж ажил олгогч байгууллагуудаас ирүүлсэн цагийн ажил болон байнгын ажлын байрны мэдээллийг оюутан залуучуудад ойртуулах, нээлттэй байлгах зорилгоор Фэйсбүүк олон нийтийн сүлжээнд "Цагийн ажил" нээлттэй группийг ажиллуулж байна. Өнгөрсөн долоо хоногт 166 оюутан залуучууд цагийн болон байнгын ажилд зуучлагдаж ажилтай орлогойтой болсон байна. Одоогоор Залуучуудын хөдөлмөрийн төв бирж дээр байнгын нээлттэй ажлын байр 450 , цагийн нээлттэй ажлын байр 580 байгаа юм байна.
Өнгөрсөн долоо хоногт 166 оюутан залуус ажилд зуучлагджээ | ||
Үзсэн: 1313 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.