Шууд Chart

Залуучуудын манлайллыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болжээ

2014-10-14 11:33:21

Залуучуудын манлайллыг хөгжүүлэхэд чиглэгдэх олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулж хамтын ажиллагаагаа хөгжүүлэх санамж бичгийг Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат, Залуу Удирдагч Соёл Солилцооны Нийгэмлэгийн  ерөнхийлөгч А.Эрдэнэсайхан нар үзэглэлээ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд гадаад харилцааны цар хүрээгээ өргөжүүлэхэд уялдаа холбоотой ажиллаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, олон улсын иргэний болон сайн дурын, ажлын дадлага туршлагын хөтөлбөрт хамрагдах монгол залуучуудын хүрээг тэлэх мөн манлайлагч оюутан залуучуудын дунд англи хэлний ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн олон талт шинэлэг үйл ажиллагааг хамтран зохион байгуулах юм байна.

Түүнчлэн талууд МЗХ-ны дэргэдэх олон улсын залуучуудын CORE клубын цар хүрээг өргөжүүлэхэд хамтран ажиллах бөгөөд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар олон нийтэд танилцуулах, залуучуудын санал бодлыг сонсох, уулзалт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж, үр дүнг бодлого чиглэлдээ тусгах зэргээр үр дүнтэй ажиллахаар тохиролцлоо.

Залуу Удирдагч Соёл Солилцооны Нийгэмлэг нь 65 жилийн түүхтэй, дэлхийн 124 улс орны гишүүнчлэлтэй, манлайлал хөгжлийн туршлагаараа хамгийн том залуучуудын сүлжээ байгууллага бөгөөд сайн дурын ажлыг дэмжин ажиллаж байна. Залуу Удирдагч Соёл Солилцооны Нийгэмлэг нь Монгол Улсад 2008 онд байгуулагдсан,  албан ёсны  100 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.


Залуучуудын манлайллыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болжээ  
Үзсэн: 1220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй