Шууд Chart

Явган хүний зам, гарц дагуух бордюруудыг налуулж байна

2014-10-15 14:19:23

Монголын Залуучуудын Холбооноос санаачилсан “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд явган хүний зам, гарц дагуух налуулаагүй бордюруудыг улаан өнгөөр ялган будаж налуулах шаардлагатайг МЗХ-оос холбогдох байгууллагад хүсэлт гаргасны дагуу Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн баруун салбарын хамт олон явган зам дагуух бордюруудыг налуулж байна.

Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд МЗХ-оос налуулах шаардлагатай бордюруудын тоо болон байрлалыг гаргаж өгсөн бөгөөд  энэ сарын 14-17 хооронд МУБИС-аас баруун дөрвөн зам хүртэлх  нийт 85 бордюрыг налуулах аж. Ийнхүү Улаанбаатар хот дахь налуулаагүй бордюрууд налж хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд, унадаг дугуйтай зорчигчид, хүүхдийн тэрэгтэй эцэг, эхчүүд, настан буурлууд маань явган замын хөдөлгөөнд чөлөөтэй нэвтрэх боломжтой болж  байна.  МЗХ-ны дэргэдэх Дугуйн  клубууд хамтран Улаанбаатар хот дахь налуулаагүй бордюруудын тоо, байршлыг гаргаж өгснөөр энэхүү ажил цаашид ч  үргэлжлэх  юм байна.


Явган хүний зам, гарц дагуух бордюруудыг налуулж байна  
Үзсэн: 1128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй