Шууд Chart

Яг одооноос эхлэж өөрийгөө хайрла бүсгүй минь

2013-08-02 16:19:48

Хайр дурлалын шинжлэх ухаанд хамгийн чухал зүйл бол юуны өмнө өөрийгөө шүүмжлэхээс татгалзах явдал юм. Энэ дэлхий ертөнц дээр бид бүхэн өөрсдийн гэсэн үүрэг рольтой байдаг. Бид өөрсдөдөө хэт шүүмжлэлтэй хандах тусам бидний ирээдүйн төлөвлөгөө тодорхойгүй болдог.

Өөрийгөө айлгахаа боль. Мөнхийн ямар нэгэн муу зүйлсийн талаар бодож, хүлээж амьдарч болохгүй шүү дээ. Хамгийн гол нь өөрөө өөрийнхөөрөө, тэвчээртэй, сайхан сэтгэлтэй, эелдэг ялдам байх явдал.

Өөрөө өөрийгөө магтаж сурах хэрэгтэй. Шүүмжлэл дотоод сэтгэлийн хүчийг мөхөөж байдаг бол харин магтаал нь эрч хүчийг бэлэглэж, сэтгэл санааг өөдрөг болгож өгдөг.

Өөрөө өөрийгөө хайрлах. Энэ нь нэг ёсондоо өөрөө өөртөө түшиг тулгуурыг бий болгож байна гэсэн үг юм.

Найз нөхдөөсөө тусламж гуйгаад бүтсэнгүй гээд сэтгэлээр унах хэрэггүй. Энэ нь сул дорой байдлынх бус харин ч эсрэгээрээ танд хүч чадлыг өгөх болно.

Өөртөө анхаарал халамж тавьдаг байх. Эхээс төрсөн энэ сайхан биеийг өөрөө л хайрлаж, арчилж явахгүй юм бол өөр хэн таны өмнөөс гүйхэв дээ.

Эцэст нь хэлэхэд оройтоогүй байсан дээрээ яг одооноос өөрийгөө хайрлаж эхэл. Мөнхийн сэтгэл ханамжгүй байдал нь бүхий л таагүй зүйлсийн эхлэл бас шалтгаан болж өгдөг. Та өөрөө өөрийгөө хайрлаж, өөртөө анхаарал тавьж чадаж байна гэдэг бол өөр хэн нэгэн хүнийг хүлээж авч, хайрлахад бэлэн байж чадна гэсэн үг юм. Иймд өөрөөсөө эхэлж амьдралын сайхныг өөртөө бий болгож, аз жаргалын түлхүүрийг атгаж авахыг танаас хүсье.

/Хань/


Яг одооноос эхлэж өөрийгөө хайрла бүсгүй минь  
Үзсэн: 2213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй