Шууд Chart

Бэсрэг наадамд 108 унага уралдлаа

2014-10-21 13:05:55

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн төв энэ сарын 19- ны билэгт сайн өдөр “1000 Унаганы Баяр”-ыг Төв аймгийн Алтанбулаг сумд зохион байгууллаа. Монголд анх удаа зохион байгуулагдсан энэхүү бэсрэг наадамд 108 унага уралдсан бөгөөд 2000 мянга орчим адууг цуглуулсан байна.

Энэхүү бэсрэг наадмыг үзэхээр гадаад, дотоодын олон жуулчид ирсэн байсан бөгөөд хүн бүр л өөрсдийн унагыг зүслэн авч уралдуулж, айраг ууж, унага тамаглах, уурга шүүрэх, морь уургалах, морь булигуулах зэрэг үзүүлбэрүүдийг үзүүлж Монгол хүмүүс морьтойгоо хэрхэн харьцаж, ойлголцдог морьтон ард түмэн гэдгийг гадаадын болон дотоодын жуулчдад харуулж чадсан юм.

Өмнө нь Архангай аймгийн Тариат суманд “Морин отог” жуулчны бааз дээр жил бүрийн 8-р сарын 13-15 хооронд “Унага тамгалах баяр” нэртэйгээр арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Энэ жилээс эхлэн МЗХ-ны ЗАЖХТ-өөс “1000 Унаганы баяр” нэртэйгээр жуулчны улирлыг уртасгахад хувь нэмэр оруулахаар энэхүү эвент арга хэмжээг зохион явуулж байгаа юм байна.

Монголчуудын уламжлал унага тамаглах баяр,  унаганы уралдаан  зэрэг олон үзүүүлбэр арга хэмжээг дэлгэрүүлэн хөгжүүлэх, сурталчилан таниулж олны хүртээл болгох. Мөн Монгол түмний адууны соёлыг дэлхийд сурталчилах, Аялал жуулчлалын нэгэн томоохон эвентийг бий болгохыг зорин ажилласан ажээ.


Бэсрэг наадамд 108 унага уралдлаа   
Үзсэн: 1022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй