Шууд Chart

Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов

2013-08-02 16:41:47

Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн ээлжит хуралдаан болов. Нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлттэй холбогдуулан хот, суурин газруудын төлөвлөлтийг орчин үе, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан боловсронгуй болгож сайжруулах, газар ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх хууль эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна. 1996 оноос хот байгуулалт болон газрын суурь хуулиуд батлагдан мөрдөгдөж байгаа боловч хотыг дахин хөгжүүлэх, газрыг шинэчлэн зохион байгуулах асуудал орхигдсноос хот суурин газрын агаар, хөрс, усны бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их болоод байгаа юм. Улаанбаатар хотод 2000 оноос хойш гэр хороолол ихээхэн тэлж, төлөвлөлтгүй бүсэд 15 гэр хороолол шинээр үүссэн бөгөөд хот суурины экологи, эдийн засаг, нийгмийн хөгжил, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээг бий болгох, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэх зорилгоор архитектур, хот байгуулалт, төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн барилгажуулах, тохижуулах, иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийг нөхөн олговортойгоор солих, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хот төлөвлөлт, бүтээн байгуулалтанд төвлөрүүлэх харилцааг одоо мөрдөгдөж байгаа хуулиудаар зохицуулах боломжгүй болоод байна. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хотыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот, тосгоны барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн баталгаажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов  
Үзсэн: 1268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.230.xxx [202.131.230.xxx] 2013-08-02 18:02
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@yahoo.com tamir46@bk.ru

Бидэнтэй нэгдээрэй