Шууд Chart

“Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг баталлаа

2013-08-02 16:44:31

Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг  баталлаа. Энэ журам хэрэгжиж эхэлснээр албан ёсны хаягжуулалт хийгдэж, хаягийн мэдээллийн нэгдсэн  сан, стандарттай болох юм. Хаягийн нэгдсэн систем нь байрлал тодорхойлох солбицлын системд геодизийн хэмжилзүйгээр илэрхийлэгдэх шаардлагатай бөгөөд ингэснээр хүн ам, үл хөдлөх хөрөнгө болон бусад бүх төрлийн төрийн бүртгэлүүдийг орон зайн байрлалд суурилан хийж, төрийн бүхий л үйл ажиллагаанд байршлаас хамаарсан  оновчтой, үр дүнтэй шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх юм. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А. Хүрэлшагай, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц. Баярсайхан нарт үүрэг болголоо.


“Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг баталлаа  
Үзсэн: 1438 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй