
Залуучуудыг идэвхижүүлж, эерэг хандлагатай болгох, хийж бүтээх эрч хүчээр цэнэглэх, ажилтай орлоготой болгох ажлыг сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголын Залуучуудын Холбоо онц дүнтэй хийж байгаа гэхэд болно. Учир нь өнгөрсөн хугацаанд залуучуудын дунд маш олон эерэг давалгааг явуулж байгаа бөгөөд МЗХ дэргэдэх маш олон сонирхлын клуб, зөвлөл, хороо холбоод байгуулж, 21 аймаг 330 сум, есөн дүүрэгт залуучуудын салбар холбоодоо шинэчилж байгуулах, идэвхижүүлэх, үйл ажиллагааг нь жигдрүүлэх гээд маш олон ажлууд явагдаж байгаа юм. Сар бүр ямар нэг эвент зохион байгуулж байгаа.
Аймаг, сум, баг дүүрэг, хороод, аж ахуйн нэгжүүдэд залуучуудын зөвлөл байгуулж залуучуудын нийгмийн идэвх санаачлагыг сэргээн аливаа үйл ажиллагаанд оролцох оролцоог нь нэмэгдүүлэх залуучуудын хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор нэгдсэн аян өрнүүлж өнгөрсөн 9 дүгээр сарыг “ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ САР” болгон зарласан юм. Уг ажлын хүрээнд Улаанбаатар хот болон, орон нутагт нийт 588 залуучуудын зөвлөл байгуулагдсан байна. Орон нутгийн залуучуудын холбоо 275 залуучуудын зөвлөл, УБ хот дахь 21 аймгийн залуучуудын холбоо 65 залуучуудын зөвлөл, Залуучуудын Боловсролын хороо 75 залуучуудын зөвлөл, Албан байгууллага дээр нийт 173 зөвлөл байгуулагдсан таатай мэдээ дуулгалаа.
588 Залуучуудын Зөвлөл байгуулагдлаа | ||
Үзсэн: 1254 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.