
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж гадаад руу алдаж буй өндөр чадвар, оуюны урсгалыг эргэн ирэх уриалга гаргах, буцах хөдөлгөөний эхлэлийг тавьж Монголын төр, хувийн хэвшлийн бүх салбаруудад тулгарсан чадварлаг хүний нөөцийн хомсдолын асуудлыг нээлттэй ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулах замаар шийдвэрлэх зорилгоор “MY JOB” хөдөлмөрийн яармагийг “Монголдоо ажиллаж хөдөлмөрлөе” уриатайгаар энэ сарын 24-нд Монголын Залуучуудын Холбооны "Залуус танхим"-д зохион байгуулах гэж байна.
Миграци буюу нийгмийн шилжилт хөдөлгөөн монголд түгээмэл болоод 20 гаруй жил боллоо. Дэлхийн маш олон орны түүхэнд энэ үзэгдэл давтагдаж байсан бөгөөд brain drain-нээс үүдэж үндэсний эдийн засаг нь жил бүр олон тэрбум долларын алдагдал хүлээж байсныг UNDP-ийн судалгаа харуулдаг.
Мөн олон хөгжингүй орнууд төрийн бодлогын хүрээнд энэ миграцийн эсрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлснээс хамгийн үр дүнтэй нь үндэсний аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, чадвартай мэргэжилтнүүдийг эх орондоо ажиллуулах арга хэмжээ байсан юм.
Гадаадад нийт ажиллах хүчнийхээ 20% гаруйг алдсан Монгол улс энэхүү асуудалд бодит алхам хийх түүхэн цаг үе нэгэнт тулж ирээд байна. Харийн оронд албан бус тоогоор нийт 200.000 гаруй Монголчууд ажиллаж, сурч ажиллаж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн идэвхитэй хүн амын 18.6%-тай тэнцэж байгаа юм.
Иймд Дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн, чадварлаг боловсон хүчин хайж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд болон Монголдоо ирээд удаагүй байгаа гадаадад төгсөгч оюутан залуучуудад “MY JOB” хөдөлмөрийн яармагийн үүд хаалга нээлттэй байх болно гэдгийг дуулгалаа. Хөдөлмөрийн яармаг 2014.10.24-ний Баасан гарагт МЗХ-ны “Залуус танхимд” 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулагдах юм байна.
“Монголдоо ажиллаж хөдөлмөрлөе” хөдөлмөрийн яармаг болно | ||
Үзсэн: 1164 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.