Шууд Chart

Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн ажил эхэллээ

2014-10-22 16:38:28

УИХ-ын гишүүн Д.Арвины санаачилгаар Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, Сансар хотхоны 142 өрхийн үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлж өнөөдөр шав тавих ёслол боллоо.

Тус арга хэмжээнд Д.Арвин гишүүнээс гадна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, төсөл гүйцэтгэгч “Их Өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Батчулуун нар болон албаны бусад төлөөлөл оролцлоо.
 
Дахин төлөвлөлтийн ажил гүйцэтгэх “Их Өргөө” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам, холбогдох хууль, тогтоомжуудыг мөрдөн гэрээ байгуулж,  иргэдийн ая тухтай, аюулгүй, тохилог, эрүүл орчинг бүрдүүлсэн 1430 айлын 13 давхар, 10 блок Сансар хотхоны барилга угсралтын ажлыг  эхлүүлж байгаа аж.
 
Тус компани нь Сансар хотхоны барилгын зураг төслийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, төслийн санхүүжилтийн асуудлыг шийдсэн бөгөөд хуучин сууц өмчлөгч бүрт таван метр.квадрат талбай үнэ төлбөргүй нэмж олгож, оршин суугчдад түр оршин суурьших байрны нөхөн олговор олгосон талаар оршин суугчид хэлж байлаа. Түүнчлэн шинээр ашиглалтад орох хотхон нь худалдаа үйлчилгээний төв, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгтэй байхаар гүйцэтгэгч компани төлөвлөжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн ажил эхэллээ  
Үзсэн: 894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй