Шууд Chart

Налайх дүүргийн залуус чууллаа

2014-10-23 13:23:46

Налайх дүүргийн залуус чуулж Залуучуудын холбооны тэргүүнээ сонголоо. Залуучуудын хувьд тэднийг төлөөлж, төрд дуу хоолойгоо хүргэх, манлайлах, идэвхижүүлэх, чиглүүлэн удирдах, залуучуудруу чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлэх гээд өөрсдийн төлөөлөл болох чадварлаг залууг сонгох сонголт налайх дүүргийн залуучуудын өмнө нээлттэй, ил тод санал хураалтаар явагдсан юм.

Налайх дүүргийн залуучуудын холбооны тэргүүнд С.Ялалт /Налайх дүүргийн Татварын хэлтсийн дарга/, Н.Содном /Налайх дүүргийн МСҮТ-ийн нийгмийн ажилтан/, Б.Баттөгс /Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч/ гэсэн 3 залуу өрсөлдөж санал хураалт ил тод явагдаж Налайх дүүргийн Залуучуудын холбооны тэргүүнээр С.Ялалт 89 хувийн санал авч сонгогдсон байна. Чуулганд 150 гаруй залуучууд оролцсон бөгөөд ЗХ-ны 17 тэргүүлэгч гишүүн, 3 хяналтын зөвлөлөө мөн сонгосон юм.

Дүүргийн чуулганд Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат, Налайх дүүргийн ЗД-ын орлогч, ИТХ-ын дарга гэсэн төлөөллүүд оролцож залуучуудын дуу хоолойг сонсч, тэднийг дэмжиж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Мөн МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат залуучуудад хандаж илтгэл тавьсан бөгөөд ЗХ цаашид ямар төлөвлөгөөтэй ажиллах, залуучууд өөрсдийн нутаг орныг хөгжүүлэх, нэг нэгнээ хэрхэн дэмжиж ажиллах, залуучууд нэгдэж дуу хоолойгоо нийгэмд хүргэдэг, тэднээс гарсан шийдвэр төрд хүрч ажил хэрэг болдог байх талаар 30 минутын илтгэл тавьсан юм. Залуучууд ч мөн саналаа хэлж харилцан ярилцаж, налайх дүүрэгт тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрхэн ажиллах чиглэлээ тодорхойлсон юм.


Налайх дүүргийн залуус чууллаа  
Үзсэн: 1802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй