
Оюутан ахуй цагаасаа анхлан ангийн анд С.Жавхлангийн хамт нийтийн дууны ертөнцийг байлдан дагуулж явсан цөөн дуучин бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй МУГЖ Т.Баясгалан билээ.
Тэрээр өөрийн нэг насны ханиа олсноос хойш дуучны карьеараасаа нэг хэсэг хөндийрч, айл гэрийн эзэгтэй хоёр хүүхдийн ээж хэмээх хүндтэй үүргийг хүлээх болсон. Энэхүү үүргээ хүлээгээд зогсохгүй гэр бүлийн хүнээсээ бэлгэнд хүлээн авсан “Баясгалантай эмнэлэг” болон хэд хэдэн бизнест хүчээ сорих болсон юм. Түүний хамгийн дуртай дурлаж хийх болсон бизнесүүдийн нэг бол хэвлэл мэдээллийн салбар гэхэд болно. Өөрөөр хэлбэл “Эко” телевиз, “Соён гэгээрүүлэгч” телевиз, “Эх орон” телевиз, “Шонхор” телевиз, сонин, сэтгүүлд хөрөнгө оруулан ТУЗ-ын удирдах ажил хийж байсан тэрээр энэ удаа мөн Өвөрмонголын “Одон” телевизийн хөрөнгө оруулагч болжээ.
Дуучин Т.Баясгалан “Одон” TV-ийн хөрөнгө оруулагч болжээ | ||
Үзсэн: 3906 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.