Шууд Chart

Багахангай дүүргийн залуучууд цагийн менежменттэй болно

2014-10-27 12:55:32

Залуус байгаа газраас хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалт, эерэг энерги, хайр дурлал, эрч хүч мэдрэгдэж байдаг.  Монголын Залуучуудын Холбоо нийслэлийн Багахангай дүүргийг жишиг дүүрэг болгох, залуучуудыг нь хөгжүүлэх, идэвхижүүлэх, оролцоотой болгох, нэгдүүлэх олон ажлуудыг долоо хоног бүр зохион байгуулж байна. Өдгөө Багахангай дүүрэгт таван долоо хоног ажилласан бөгөөд 600 гаруй залуучуудыг нэгтгэж чадсан төдийгүй дүүргийн залуучуудын идэвх санаачилга тэр хэрээрээ нэмэгдэж, цаашид хийх олон ажлынхаа төлөвлөгөөг гаргаад ажлаа эхлүүлээд явж байгаа юм байна.

Энэ 10-р сарын 24 нд Багахангай дүүргийн соёлын ордонд Төрийн албан хаагчид, хувийн хэвшилд ажилладаг хүмүүс мөн багш нарт зориулсан Цагийн менежмент сургалтыг зохион байгуулсан байна. Мөн Хангай цогцолбор сургуулийн ахлах ангийхантай хамтран аяллын клуб байгуулан, зөвлөгөө лекц уншсан юм. Дүүргийн залуучууд МЗХ-оос зохион байгуулж байгаа ажилд идэвхитэй оролцож, цаашид хүрээгээ тэлж, дүүргээрээ нэгдэхийг уриалж лекц, сургалтаас  өндөр сэтгэгдэлтэй гарч цаашид сургалтыг дахин хүлээн авах хүсэлтээ илэрхийлжээ. Энэ удаагийн сургалтын сургагч багшаар МЗХ-ны дэргэдэх Полиси төвийн лектор багш  Н.Ангарагбаяр хичээл заасан, мөн ЗАЖК-ын захирал Э.Хишигбаяр аялалын клубээ байгуулж, зөвлөгөө өгсөн байна. Ирэх 11-р сарын 1-нд Монголын Залуучуудын Холбоо “Спортлог Багахангай” дүүрэг өдөрлөгийг зохион байгуулж, 11-р сарыг 16 настнуудыг сар болгон зарласантай холбогдуулан нээлтээ тус дүүрэгт хийхээр болсон байна.


Багахангай дүүргийн залуучууд цагийн менежменттэй болно  
Үзсэн: 1953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй